БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёоль мягмар гарагийн орой гэнэтийн мэдэгдэл хийж, сөрөг хүчний Ардчилсан намыг засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулан улмаар төрийн эсрэг бослого гаргахаар төлөвлөж байна хэмээн буруутгаж улс орон даяар онц байдал зарласан юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэлснээр онц байдал зарлаж, цэрэг армийг парламентын ордон руу татсан нь Умард Солонгосын талыг баримтлагч хүчнүүдийг устган, Үндсэн хуульт эрх чөлөөт төрийн тогтолцоогоогоо хамгаалах зорилготой хэмээж байв. Тус улсын парламент болох Үндэсний ассамблейд олонх болсон сөрөг хүчний Ардчилсан нам төсвийн байнгын хороонд ирэх оны төсвийн тодотголыг өргөн барихдаа Ерөнхий прокурор болон Ерөнхий аудиторыг огцруулах санал хүргүүлсний дараа Юн Сук Ёоль дээрх шийдвэрийг гаргажээ.
Түүний хэлснээр сөрөг хүчний зүгээс шүүх эрх мэдлийг авахаар санаархаж, шүүгч прокуроруудыг огцруулах санал удаа дараа оруулсны зэрэгцээ улсын төсөвт зайлшгүй тусгагдах ёстой мансууруулах бодистой тэмцэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах төсвийг бүрэн танаж, улс орныг хар тамхины үүр болгохоор оролдож байна хэмээн буруутгасан юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль онц байдлын дэглэм тогтоох зарлигаа цуцаллаа Онц байдал зарласны дараа нийслэл Сөүл хотод өндөржүүлсэн хамгаалалт гарч, армийн цэргүүд парламентын ордныг бүслэн Үндэсний ассамблейн гишүүдийг ордонд нэвтрүүлэхийг тасалдуулахаар оролдож байв. Ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын иргэд ч парламентын ордны гадаа цуглан цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн. Шөнө дундын үед тус улсын хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн тогтоосон онц байдлын дэглэмийн зарлигийг хориглохыг санал нэгтэй дэмжжээ.
Яаралтай хуралдаанд дуудагдан парламентын ордонд нэвтэрч чадсан 190 гишүүн санал нэгтэйгээр цэргийн дэглэм тогтоох Ерөнхийлөгчийн зарлигийн эсрэг санал өгчээ. Үүнд Ерөнхийлөгч Юн Сук Ёолийн "Ард түмний хүч" намын гишүүд ч байгаа юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль онц байдлын дэглэм тогтоох зарлигаа цуцаллаа Ийнхүү онц байдал зарласнаас 6 цагийн дараа Ерөнхийлөгч Юн Сук Ёоль зарлигаа цуцаллаа. Гэхдээ төрийн албан тушаалтнуудын огцруулах асуудлаар барьцаа хийн Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулах санаархлаа зогсоохыг парламентын гишүүдэд уриалсан байна.
Онц байдлын дэглэм хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд анги нэгтгэл рүүгээ буцаж, нөхцөл байдал хэвийн болсон тухай Цэргийн төв штабаас мэдэгдсэн ч парламентын ордны гадаа цугласан иргэд тараагүй байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль онц байдлын дэглэм тогтоох зарлигаа цуцаллаа Лхагва гарагийн өглөө Өмнөд Солонгосын Ардчилсан нам Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг нэн даруй огцруулах импичментийн ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдлээ. Сөрөг хүчний энэхүү ажиллагаанд Ерөнхийлөгчийн өөрийн" Ард түмний хүч" намын гишүүд ч нэгдэх төлөвтэй байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хамгийн сүүлд 1980 онд оюутнууд болон үйлдвэрчний эвлэлүүдийн тэргүүлсэн үндэсний бослогын үеэр онц байдал зарлаж байжээ.