“Рома” хожиж, хоёрдугаар байр руу орж ирлээ

“Рома” хожиж, хоёрдугаар байр руу орж ирлээ

Италийн Сери А лигийн 9 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Рома” клуб талбайдаа “Палермо”-г хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 19 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байр руу орж ирлээ.

Тоглолтын 31 дэх минутад Салах тооны харьцааг нээсэн бол 20 минутын дараа Паредес нэгийг нэмжээ. Улмаар Жеко 68 дахь минутад Сери А лигийн 8 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. Харин тоглолтын эцсийн цэгийг 82 дахь минутад Эль-Шаарави тавьсан аж. Зочдоос нэр төрийн ганц гоолыг 80 дахь минутад Квайсон оруулсан байна.

Удинезе 3-1 Пескара

Аталанта 2-1 Интер

Торино 2-2 Лацио

Эмполи 0-0 Кьево

Кротоне 1-2 Наполи

Кальяри 3-5 Фиорентина

Болонья 1-1 Сассуоло

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.