Монголын шигшээ баг IESF-ээс зохиодог Counter Strike 2-ын хасагдах шатанд шалгарлаа

 Монголын шигшээ баг IESF-ээс зохиодог Counter Strike 2-ын хасагдах шатанд шалгарлаа
240 мянган ам.долларын шагналын сантай Олон улсын электрон спортын холбоо буюу IESF-ээс зохиодог Counter Strike 2-ын шигшээ багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотод болж байгаа бөгөөд Монголын шигшээ багийг төлөөлж "The Huns Esports" багийн тоглогчид оролцож байна.

Гантулгын Есөнтөмөр "nin9"  ахлагчтай Монголын шигшээ баг "D" хэсэгт Чех, Словак, Серби, Аргентин, Өмнөд Африкийн шигшээ багтай таарсан юм. Өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Чехийн багтай хийж 13-16 харьцаагаар хожигдлоо. Улмаар хэсгийн хоёрлугаар байраар гарч хасагдах шатанд Шведын багтай учраа таарлаа. Хоёр баг өнөөдөр 21:00 цагаас BO3 форматаар өрсөлдөнө.

Манай баг эхний тоглолтоо Словакийн шигшээ багтай хийж 7-13 харьцаагаар хожсон бол дараагийн тоглолтоо Сербийн шигшээ багтай хийж 6-13 харьцаагаар хожигджээ. Улмаар дараа өдөр нь Аргентины багтай хийж 13-6 харьцаагаар, Өмнөд Африкийн багийг 13-10 харьцаагаар тус тус хожсон байна.

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тэмцээнд 24 улсын төлөөлөл оролцож байгаа бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг тус бүрээс хоёр баг плэй-оффт шалгарна.

Монголын шигшээ баг 2023 оны тэмцээнд хэсгийн шатнаас гарч чадалгүй хасагдаж байсан билээ.

Манай багт дасгалжуулагч ncl, тоглогч Гантулгын Есөнтөмөр /nin9/, Батболдын Баатархүү /Bart4k/, Ууганбаярын Анарбилэг /cobrazera/, Энхбатын Мөнхтогтох /xerolte/,  Шижирбаатарын Зол-Эрдэнэ /wndrz/ нар тоглож байна. 

ZvbUSaoq9I2diie.jpg
 
XSe6QAOPNftLemk.jpg

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ