Монголын 12 тамирчин чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д оролцоно

Монголын 12 тамирчин чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д оролцоно

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын нийслэл Тирана хотод болно.

Тус тэмцээнд 30 орчим орны 650 гаруй тамирчин гурван төрлийн 30 жинд оролцож буй тэмцээн аравдугаар сарын 21-ээс 27-ныг дуустал үргэлжилнэ.

Тэмцээнд оролцох монголын шигшээ багийн 12 тамирчин:

  • Эрэгтэй
    • -57 кг. Сарантуяагийн Жигүүр
    • -70 кг. Эрдэнэбатын Төгсжаргал
    • -74 кг. Батсүхийн Батбаяр
    • -125 кг. Энхтүвшингийн Батмагнай
  • Эмэгтэй
    • -50 кг. Мөнхбатын Мөнхгэрэл
    • -53 кг. Чинболдын Отгонтуяа
    • -55 кг. Баянмөнхийн Отгонтуяа
    • -59 кг. Бямбасүрэнгийн Хулан
    • -62 кг. Болдсайханы Хонгорзул
    • -65 кг. Батсүхийн Ганцэцэг
    • -68 кг. Түвшинжаргалын Энхжин
    • -72 кг. Доржсүрэнгийн Цогзолмаа

Тэмцээн өнөөдөр сонгомол бөхийн төрлөөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 23-д эмэгтэй чөлөөт бөхийн жингүүд эхэлнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ