Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр ба Залуучуудын УАШТ-2024 өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Тус барилдаанд өсвөрийн 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд 21 аймаг, 9 дүүрэг, спортын сургууль, бөхийн дэвжээ, клубын төлөөлөл 81 байгууллагын 230 гаруй хүүхэд бүртгүүлэн барилдаж байна. Мөн Тува улсын баг тамирчид зорин ирж оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаа 15.30 цагаас болно. Үзэгч, дэмжигч та бүхнийг Монгол бөхийн ирээдүйн өнгө төрхийг шинждэг, тодруулдаг энэхүү барилдааныг өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Тасалбарыг МБӨ-ний касснаас авах боломжтой.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО