ДиАнжело Рассел бүх тоглогчдийг тэргүүлсэн ч баг нь хожигдлоо

ДиАнжело Рассел бүх тоглогчдийг тэргүүлсэн ч баг нь хожигдлоо

NBA-ын шинэ улирал эхлэхэд ердөө дөрөвхөн хоног үлдээд байгаа мөчид улирлын өмнөх тоглолтуудын сүүлчийн тоглолтууд болж байна. Лос Анжелес Лэйкерс талбай дээрээ Финикс Санс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 51-43 харьцаагаар Санс тэргүүлж байсан бол гуравдугаар үе онооны зөрүүг гурваар ойртуулжээ. Шийдвэрлэх үед онооны зөрүүг Лэйкерс хоёр болгож ойртуулж чадсан 98-94 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Тус тоглолтод Чандлер 10 оноо, 11 самбараас бөмбөг авсан бол Уаррен 15, Бүүкер, 12, сэлгээнээс Лен 16 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас ДиАнжело Рассел 17 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.