О. Хулан БНХАУ-ын мэргэжлийн лигт хүчин зүтгэхээр боллоо

О. Хулан БНХАУ-ын мэргэжлийн лигт хүчин зүтгэхээр боллоо

Монгол улсын шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тоглогч Онолбаатарын Хулан БНХАУ-ын WCBA-ийн "WUHAN CRANES" багт тоглохоор болж гэрээгээ байгууллаа. Түүний хувьд өнгөрөгч 6 сард БНХАУ-ын Ухань хотноо болсон FIBA 3x3 Wuhan Women Series-т оролцон тоглож тус клубын багийг хожсоноор уг багийн анхааралд өртсөн юм.

Улмаар түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн бааздаа 9 сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан юм. Ийнхүү О. Хулан маань тус багт сонгогдож Монгол улсын эмэгтэй тамирчдын анхны гадаад улсад тоглож буй мэргэжлийн тоглогч болж байна. Тэр дундаа Азийн топ лиг WCBA-ийн багаас санал авч тоглох болсон энэхүү мэдээ нь үнэхээрийн бахархалтай сайхан мэдээ болж байна.

Олон хүүхэд багачууд, тэр дундаа охидууддаа олон улсад Монгол хүн хүчтэй өрсөлдөгч гэдгийг батлан харуулж буй О. Хуландаа шинэ улиралд нь өндөр амжилт хүсье!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ