The MongolZ баг Rio 2024-гийн эхний хожлоо байгууллаа

The MongolZ баг Rio 2024-гийн эхний хожлоо байгууллаа

ESL (Electronic Sports League)-ээс зохиодог CS2 (Counter Strike 2)-ын төрлийн тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Rio 2024" эхэллээ. Тус тэмцээний шагналын сан 250 мянган ам.долларын бөгөөд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд В хэсэгт орж эхний тоглолтоо өнгөрсөн шөнө Оросын "Virtus.pro" багийн эсрэг хийж Mirage 13-10 харьцаагаар хожлоо.

Тоглолтод Банзрагчийн "910" Өсөхбаяр 85 ADR (Average Damage Per Round)-тай багаа тэргүүлж тоглолтын шилдгээр нэрлэгдэв.

Хоёр баг өмнө нь хоёр ч тэмцээний үеэр таарч байв. Жами "Jame" Алигийн баг "ESL Challenger Atlanta 2023" тэмцээнд 2-0 (Overpass 13-11, Inferno 13-8) харьцаагаар, "ESL Pro League Season 19" тэмцээнд 2-0 (Overpass 11-13, Mirage 13-6, Ancient 13-11) харьцаагаар тус тус хожиж байв.

Ийнхүү "The MongolZ" өнөөдөр 22:00 цагаас "Team Vitality"-тай тоглохоор болов. Хоёр багийн хожсон нь Playoffs-ын эрхийг авна. Хожигдсон нь эрхийн төлөө дахин тоглоно.

Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ