Монголын жүдо бөх өсвөр үеийн дэлхийн аваргатай боллоо

Монголын жүдо бөх өсвөр үеийн дэлхийн аваргатай боллоо

Жүдо бөхийн өсвөрийн буюу 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Перу улсын нийслэл Лима хотод үргэлжилж байна.

Тэмцээний гурав дахь өдөр Монголын шигшээ багийн тамирчин Тэрбишийн Ариунзаяа эмэгтэй -57 кг жин түрүүлж аваргын алтан медалийг авлаа.

Тэрээр Канад, Японы тамирчдыг ялж шөвгийн наймд шалгарсан бөгөөд шөвгийн наймд нутаг нэгт Машбатын Цэнбазарыг ялж хагас шигшээд хүрсэн. Улмаар Францын бөхчүүдийг дараалан ялж аваргалав.

Түүний жинд барилдсан Машбатын Цэндбазар дагахад Бразилын бөхийг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж 5-р байр эзэлсэн. Харин -63 кг жинд Хүрэлчулууны Маралмаа испанийн тамирчинд ялагдаж, эрэгтэй -73 кг жинд Бадрахын Шинэтулга Мексикийн тамирчинд ялагдаж тус тус тэмцээнээ дуусгасан байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сүүлийн буюу дөрөв дэх өдөр Монголын шигшээ багаас эрэгтэй -90 кг жинд Ууганбаярын Мөнгөн-Учрал, +90 кг жинд Баттулгын Тэмүүлэн, эмэгтэй -70 кг жинд Амгалангангаагийн Лхагважав, +70 кг жинд Банзрагчийн Тэргэлнаран нар зодоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ