Counter strike-2 тоглоомоор ESL-ээс жил бүр 4-5 удаа зохион байгуулдаг "Intel Grand Slam" тэмцээний энэ оны дөрөв дэх их дуулга "Intel Extreme Masters Rio 2024" тэмцээн аравдугаар сарын 07-13-ны хооронд Бразилын Рио де Жанейро хотод болно.
Тэгвэл уг тэмцээнд оролцох Ази тивийн нэг эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээнд Монголын "ATOX Esports" баг оролцож байна. Тэд өнгөрсөн шөнө /2024.08.01/ эхний хоёр тоглолтоо хийв.
Шөвгийн наймд манай баг Хятадын "Rare Atom" багт 2-1 (Anubis 13-10, Ancient 10-13, Inferno 13-11) харьцаагаар хожигдсон юм. Улмаар тэд Хятадын "CatEvil" багтай тоглож 2-0 (Ancient 13-7, Inferno 13-7) харьцаагаар хожсон байна.
Ингэснээр өнөөдөр "Атох" дахин Rare Atom багтай дахин тоглохоор болов. Учир нь Rare Atom нь дээд хүснэгтийн финалд нутаг нэгт "TYLOO" багт 2-0 (Vertigo 13-6, Anubis 13-3) харьцаагаар хожигдсон билээ. Тоглолт өнөөдөр 16:30 цагаас эхэлнэ.
Ази тивийн хамгийн өндөр чансаатай баг "The MongolZ" дэлхийн чансаанд эзэлж буй байраар IEM Rio-д оролцох эрхээ шууд авсан тул Азийн чансааг тэргүүлэгч TYLOO, ATOX Esports багууд урьдчилсан шатанд шууд урилгаар оролцож байна. Харин Хятадын Rare Atom, CatEvil багууд нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авсан юм.