М.Энхжаргал хүрэл медалийн төлөө тулалдахаар боллоо

М.Энхжаргал хүрэл медалийн төлөө тулалдахаар боллоо

Парис 2024 зуны олимпын боксын эмэгтэйчүүдийн -54 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Мөнгөнцэцэгийн Энхжаргал оролцож буй.

Тэрбээр өнгөрсөн шөнө шигшээ 16 шатанд дэлхийн аваргын мөнгөн медальт Румыны 30 настай Ленута Лакрамиоара Периоктой тулалдаж 4-1 харьцаагаар ялж шөвгийн наймд шалгарлаа.

Ийнхүү тэрбээр шөвгийн наймд хүрэл медалийн төлөө Туркийн боксчин Хатич Акбастай тулалдахаар болов.


25 настай М.Энхжаргал 2023 оны Азийн наадмын 9-р байр, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 2022 оны U22 Азийн АШТ-ий алтан медальтай.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ