“Реал” ирэх долоо хоногт Роналдотай гэрээгээ сунгаснаа зарлана

“Реал” ирэх долоо хоногт Роналдотай гэрээгээ сунгаснаа зарлана
Испанийн алдарт “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо багтайгаа таван жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон ажээ. Cadena SER-ийн мэдээлж байгаагаар эдүгээ 31 настай Португаль хөлбөмбөгчтэй гэрээгээ сунгасан талаар Мадридын баг ирэх долоо хоногт албан ёсоор зарлах юм байна. 
 
Тэрбээр шинэ гэрээ ёсоор жилдээ 23 сая еврогийн цалин авах бололтой. Түүний одоогийн цалин нь 2 саяар их юм. Роналдо одоогоор 2018 оны зургадугаар сар хүртэл “Реал”-тай гэрээтэй байгаа билээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.