Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны боллоо.
Энэ жилийн наадамд 258 даага бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 46 морьд хасагдаж 189 даага насны хурдан морь уралдаанд гарсан юм.
Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам хээр даага түрүү магнайд хурдаллаа.
Аман хүзүүд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Б.Одсүрэнгийн халтар даага,
Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Ж.Намнанбалжирын сартай хээр даага,
Айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Г.Гантулгын халтар даага,
Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Э.Түмэн-Одын бор даага тус тус орлоо.