Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 217 соёолон бүртгүүлсэн. Хэмжилт, шүдэлгээн дээр 42 морьд хасагдаж 160 соёолон насны хурдан морь уралдлаа.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Х.Бөхбатын хүрэн үрээ түрүү магнайд орж ирлээ.
Аман хүзүүнд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Л.Анхбаатарын хул үрээ,
Айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы халзан үрээ,
Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Н.Зоригтын саарал үрээ,
Айргийн тавд, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ш.Доржрагчаагийн буган хээр тус тус орж ирлээ.