“Атлетико” тэргүүлж, “Байерн” нэхэж байна

“Атлетико” тэргүүлж, “Байерн” нэхэж байна
Аваргуудын лигийн D хэсгийг тэргүүлж байгаа Испанийн “Атлетико Мадрид” клуб гуравдугаар тойрогт Оросын “Ростов”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Мөн “Атлетико” эхний гурван тойрогт гурав хожиж, 3 гоол оруулж, ганц ч гоол алдаагүй. Тэд учраа таарсан гурван өрсөлдөгчөө бүгдийг нь 1:0-ээр буулгаж авлаа. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Бельги тоглогч Янник Феррейра Карраско 62 дахь минутад оруулжээ. 
 
Тэгвэл энэ хэсгийн нөгөө тоглолт “Байерн”-ы талбайд болсон бөгөөд зочин багаар “ПСВ” очсон. Тэгвэл энэ тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 4:1-ээр буулгаж авч, 6 оноотой болсноор хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. 
 
Тоглолтын 13 дахь минутад Томас Мюллер тооны харьцааг нээсэн бол Жошуа Киммих 21 дэх минутад нэгийг нэмжээ. Харин 41 дэх минутад зочин багаас Нарсинх гоолдож, тооны харьцааг ойртуулсан. Гэвч 59 дэх минутад Левандовски хариуг нь өгч, 84 дэх минутад Роббен гүйцээжээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.