Өзил хет-трик хийж, “Арсенал” бутниргэлээ

Өзил хет-трик хийж, “Арсенал” бутниргэлээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө эхний дөрвөн хэсгийн тоглолтууд болж өнгөрсөн. А хэсгийг тэргүүлж байсан “Арсенал” клуб энэ тойрогт талбайдаа Болгарын “Лудогорец” клубыг хүлээж авч, 6:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгээ тэргүүлж байгаа юм.

Тоглолтын 12 дахь минутад Санчес тооны харьцааг нээсэн бол Уолкотт 42 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар 46 дахь минутад Окслейд-Чемберлен багийнхаа гурав дахь гоолыг оруулсан байна. Тэгвэл үлдсэн гурван гоолыг 56, 83, 87 дахь минутад Өзил оруулж, хет-трик хийжээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт “ПСЖ” болон Швейцарийн “Базель” клубын хооронд болж, Францын баг өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 40 дэх минутад Ди Мария тооны харьцааг нээсэн бол Лукас Моура 62 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар Кавани 90 дэх минутад торгуулын цохилтоос Аваргуудын лигийн энэ улирлын 4 дэх гоолоо оруулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.