U23-ААШТ: Ч.Отгонтуяа Алтан медаль хүртлээ

U23-ААШТ: Ч.Отгонтуяа Алтан медаль хүртлээ

Йордан улсын нийслэл Амман хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53кг-д манай улс дахин нэг аваргатай боллоо.

Дорноговь аймаг Сайхан-Дулаан сумын харъяат “Аваргууд акедами”-н тамирчин Чинболдын Отгонтуяа эхний тойрогт Энэтхэгийн бөхийг 10:0, дараа нь Йордан улсын тамирчныг мөн 10:0, хагас шигшээд Казахстаны тамирчин Зейнеп Баяановаг 10:8 хожиж аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Таманна Таманнаг 10:5 ялжээ.

Ч.Отгонтуяа нь өнгөрсөн 4-р сард Кыргизстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ААШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.