Евро-2024: Хорват сүүлийн мөчид гоол алдаж, мултарлаа

Евро-2024: Хорват сүүлийн мөчид гоол алдаж, мултарлаа

Евро-2024 хөлбөмбөгийн хэсгийн тоглолтууд Германы Берлин хотод үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн шөнө В хэсгийн тоглолт болох Хорватын шигшээ баг хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Италийн багтай 1:1-ээр тэнцжээ. Хорватын багийн гоолыг Лука Модрич 55 минутад гоолдсон. Тэрбээр 38 нас 289 хоногтойдоо гоол оруулж, Австрийн шигшээ багийн довтлогч асан Ивица Вастичийн "дээд амжилт"-ыг эвдсэн байна. И.Вастич 2008 оны ЕАШТ-д Польшийн багийн эсрэг хийсэн тоглолтод 38 нас 257 хоногтойдоо гоол оруулж байв. Энэ удаагийн тэмцээнд Л.Модричийн амжилтыг Португалын шигшээ багт тоглож байгаа 39 настай Криштиану Роналду, 41 настай Пепе нар эвдэж магадгүй байна.

Харин Италын баг 90+8 дэх минутад Маттиа Дзакканьи гоолдож Италийн багийг хасагдахаас аварсан бөгөөд Италийн баг 4 оноотой хэсгийн хоёрдугаар байрт шалгарч, 1/8 шигшээд Швейцарын багтай учраа тааран тоглохоор боллоо. Хорватын баг хоёр оноотойгоор хэсгийн гуравдугаар байрт шалгарчээ.

Харин тус хэсгийг Испаний баг тэргүүлэх нь тодорхой байсан бөгөөд өнгөрсөн шөнө Албаны эсрэг тоглож 1-0 харьцагаар хожжээ. Тоглолтын цор ганц гоолыг Испаний Ферран Торрес 13 минутад оруулжээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ