Э.Хүслэн шатрын өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Э.Хүслэн шатрын өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Казахстаны Алматы хотноо Шатрын өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-21-нийг дуустал зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд нийт 33 улсын 632 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдөж буй. 

Манай улсаас нийт 28 өсвөрийн шатарчин тус тэмцээнд оролцож байна. Тэмцээн өчигдөр түргэвчилсэн буюу рапид төрлөөр эхэлж, эмэгтэй мастер Э.Хүслэн 15-16 насны охидын ангилалд мөнгөн медаль хүртжээ. Түүний насны ангилалд Ираны Махса Алави долоон оноогоор түрүүлсэн бол Э.Хүслэн зургаан оноо авчээ. Охидын 16 насны ангилалд нийт 42 тамирчин ур чадвараа сорьсон байна. 

Бусад тамирчны хувьд арав хүртэлх насны ангилалд И.Цэлмүүн таван оноогоор есдүгээрт, найм хүртэлх насны ангилалд Ц.Гэрэлт-Оюу таван оноогоор дөрөвдүгээр байрт бичигджээ. Тэмцээн өнөөдөр стандарт төрлөөр үргэлжилнэ. 

Э.Хүслэн шатрын өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ