Унгарын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9 өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар оролцлоо. Эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д Гавьяат тамирчин П.Орхон хүрэл, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээний дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарна. Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай 5 эмэгтэй тамирчин хамрагдах юм.