Акинфеев анти рекордоо үргэлжлүүлсээр...

Акинфеев анти рекордоо үргэлжлүүлсээр...

Оросын “ЦСКА” клуб Аваргуудын лигийн гуравдугаар тойрогт Францийн “Монако”-тай тулж, 1:1-ээр тэнцсэн билээ. Францийн багийн хагас хамгаалагч Бернардо Силва тоглолтын 87 дахь минутад тэнцээний гоолыг “ЦСКА” клубын хаалганд оруулсан юм.

Ингэснээр Оросын багийн хаалгач Игорь Акинфеев Аваргуудын лигт 36 тоглолт дараалан гоол алдаж, анти рекордынхоо тоог үргэлжлүүлсээр байна. Гурван жилийн өмнө Акинфеев “Виктория Пльзен” клубтэй баг нь тулахад хоёр гоол хаалгандаа алдсан билээ. Ингэснээр 17 тоглолт дараалан хаалгандаа гоол алдаж, “ПСВ” клубын хуучин хаалгач  Роналд Ватерресын 16 тоглолт дараалан хаалгандаа гоол алдсан амжилтыг эвдсэн билээ.

Аваргуудын лигт “Панатинаикос” болон “Олимпиакос” клубын экс хаалгач  Антонис Никополидис  15, “Нью Касл” клубын хаалгач Шея Гивена 14 тоглолт дараалан гоол алдаж байсан анти амжилтаар тэдний араас бичигддэг аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.