С.Тулга: Олимпын сүүлийн эрх дээр А.Ариунболд дээр гаргасан шийдвэр арай доромжилсон, хогийн, муухай шийдвэр шүү

С.Тулга: Олимпын сүүлийн эрх дээр А.Ариунболд дээр гаргасан шийдвэр арай доромжилсон, хогийн, муухай шийдвэр шүү

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан Олон Улсын Арбитрын шүүхэд хандах болсон тухайгаа илэрхийлсэн байна. Тодруулбал,

"Монгол Улсын иргэн МУГД С.Тулга олон улс дэлхийд, MGL3x3 гэр бүлийн ирээдүйн олон олон жилийн төлөө спортын Арбитрын шүүхэд анх удаа ялах магадлалтай гомдол гаргахаар боллоо.

Дэлхий дээр допингоос өөр тохиолдолд анх удаа Монгол Улсын спортын төлөө заргалдаж, Арбитрт FIBA гэдэг дэлхийн болон олон улсын сагсан бөмбөгийн холбоог шүүхэд хандах болсон шийдвэр гаргалаа.

Олимпын сүүлийн эрх дээр А.Ариунболд дээр гаргасан шийдвэр арай доромжилсон, хогийн, муухай шийдвэр шүү. Эрх мэдэлтэй Монгол том хүмүүс тэр үед загас шиг дуугай байсныг үнэхээр гайхаад байх юм. Намайг 1 жил гаруй зовоосон шиг тэр супер мундаг ухаанаа дэлхий дээр яагаад гаргасангүй вэ. Агуу Хөлбөмбөгчин Франц Зенидин Зиданаас ч илүү доромжилсон явдал болох шиг болсон.

Уншиж байгаа таныг мөргөөд, түлхэж унагааж доромжлоод, нулимсан бол та яах байсан бол?

  1. ТОКИО-2020 Олимпын наадам дээр 4 жилийн өмнө эрх авсан Монгол залуусыг минь дүрэм журамын дагуу гоё хоронд орсон. Зохион байгуулагч Японд эрхийг нь өгсөн. Аргаа бараад Монгол охидуудыг багийн спортоор дүрмийн дагуу анх удаа Олимпод оруулсан.
  2. Сүүлийн Олимпын эрх FIBA3x3 Hungary Debercen тэмцээн дээр Анандыг дүрмийн дагуу 1 тоглолт өнжүүлж оруулж болох байсан. /Талбай дээр байж болох бүх шийтгэлийг өгсөн. Шийтгэлийг олон улс дэлхий дээр давхардуулж яллаж болдоггүй юм/

Бас л дахин Парис 2024 Олимп ЗБ хийж байгаа Францын багт Олимпын эрх өгөөд, Польш улсын баг дээр Монгол залууг оруулж болох л байсан. Даанч саарал ордонд орж алдарт гишүүн болох гэсэн заргач хэрүүлч Монгол ухаантай зан яг тэр торгон мөчид Монголын сагсан бөмбөгт маш хэрэгтэй байлаа. Team Mongolia. Бид Нэг Баг. Бид Нэг Монголчууд биз дээ" гэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ