Өнгөрсөн жилийн аварга баг дөрөв дэх удаагаа ялагдлаа

Өнгөрсөн жилийн аварга баг дөрөв дэх удаагаа ялагдлаа

NBA-ын улирал эхлэхэд долоон хоног үлдээд байна. Өнөөдрийн эхний тоглолт өнгөрсөн жилийн аварга баг Клевлэнд Кавалерс талбай дээрээ Вашингтон Уйзардс багтай тоглолоо.

Тоглолтын эхлэлийг Клевлэнд гайхалтай тавьж 35-25 харьцаагаар илүүрхэж байсан ч үлдсэн гурван үед тааруухан тоглож 96-91 харьцаагаар улирлын өмнөх зургаан тоглолтын хоёрт нь хожигдож, дөрөвт нь хожигдлоо. Харин зочин багийн хувьд гурван хожил, гурван хожигдолтой байна.

Тус тоглолтод Жон Уолл 17 оноо, 4 самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалтыг үзүүлсэн бол сэлгээнээс Никольсон 19 оноо, 8 самбараас бөмбөг авч, Торнтон 16 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 18 оноог авсан бол Томпсон 14 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.