“Монако” тэргүүлж, “Тоттенхэм” удаалж байна

“Монако” тэргүүлж, “Тоттенхэм” удаалж байна

 Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Е хэсэгт багтсан Оросын “ЦСКА” клуб талбайдаа Францийн “Монако”-г хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр Францийн баг 5 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин “ЦСКА” ердөө л хоёр оноотой сүүл мушгиж байна.

Тоглолтын 34 дэх минутад Траоре гоолдож, Оросын баг тэргүүлж эхэлсэн. Гэвч 87 дахь минутад Бернарду Силва хариуг нь барьж, “Монако” нэг оноотой харьжээ.

Тэгвэл энэ хэсгийн нөгөө тоглолт “Байер Леверкузен” болон “Тоттенхэм” клубын хооронд болж, хуурай тэнцлээ. Ингэснээр Английн баг 4 оноотой болж, хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Германы баг 3 оноотой гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.