Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг дөрвөн багийн сүүлийн тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид талбайдаа Германы Байерн Мюнхэн клубтай тоглож эцсийн мөчид 2-1 харьцаагаар Реал Мадрид ялж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-3 харьцаагаар хожиж, Аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч нь Боруссия Дортмунд бөгөөд хоёр баг зургадугаар сарын 02-ны шөнө Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглох баг өнөөдөр шөнө 03:00 цагт тоглоно.
Шөнийн тоглолт эхний хагас 0-0 харьцаагаар өндөрлөсөн ч хоёрдугаар хагас эхлээд 68 минутад Байёрнаас Харри Кейны дамжуулалтаар Альфонсо Дэвис гоодож тэргүүлж эхэлсэн билээ. Гэвч 81 минутад Реалаас сэлгээ хийж Хоселуг талбайд гаргасан бөгөөд 88 минутад Байёрны хаалгач Мануэль Нойер хаалгачаас ойсон бөмбөгийг нэмж цохиж гоолдож тэнцүүлсэн бол үүнээс гурван минутын дараа буюу 90+1 минутад Антонио Рюдигер дамжуулалтаар Хоселу дахиж гоолдож дубл хийж ялалт байгуулжээ.