Жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд Тажикистан улсын Душанбе хотод болж байна. Тэмцээнд 65 орны 390 тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглож байна.
Өчигдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Ийнхүү түүний Их дуулгын тав дахь медалиа гардаж байна.
Тэрбээр В хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Узбекстаны бөх Шукуржон Аминова цэвэр, хоёрдугаар тойрогт Хорватын бөх Тихэй Тополович торгуулиар, гуравдугаар тойрогт хэсгийг тэргүүлсэн Германы бөх Паулин Старкыг ялснаар хэсгийг тэргүүлсэн юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Канадын бөх Жейсика Климкаттай барилдаж ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Хүрэл медалийн төлөө Бельгийн бөх Мина Либээртэй барилдаж торгуулиар ялжээ.