“Манчестер Юнайтед” өвлийн солилцооны цонхоор Коулмэнийг авахыг хүсч байна

“Манчестер Юнайтед” өвлийн солилцооны цонхоор Коулмэнийг авахыг хүсч байна

“Манчестер Юнайтед” клуб энэ өвлийн солилцоо наймааны цонхоор “Эвертон”-ы баруун жигүүрийн хамгаалагч Симус Коуэлмэнийг худалдаж авахаар сонирхож байгаа ажээ.  Өдгөө 28 настай Ирланд тоглогчийг өнгөрсөн зун худалдаж авахаар сонирхож байсан билээ.

Тэгвэл The Independent-ийн мэдээлж байгаагаар нэгдүгээр сарын солилцоо наймааны цонхоор дахин энэ оролдлогоо үргэлжлүүлэх юм байна. Коуэлмэн “Эвертон”-тай 2019 оны зургадугаар сар хүртэл гэрээтэй байгаа бөгөөд түүний үнийг 25 сая фунт гэж тооцож байгаа ажээ.

Тэрбээр энэ улиралд премьер лигт 5 тоглолтод оролцож, нэг гоол оруулчихаад байгаа юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.