Жамал Муррэйгийн хожлын шидэлтээр Наггетс цувралыг 0-2 болголоо

Жамал Муррэйгийн хожлын шидэлтээр Наггетс цувралыг 0-2 болголоо

NBA-ын улирлын тоглолтууд дуусч плэй оффын тоглолт эхэлсэн билээ. Денвер Наггетс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийж Жамал Муррэйгийн гайхалтай хожлын шидэлтээр 99-101 харьцаагаар Наггетс хожлоо. Улмаар цувралыг 0-2 болгож тэргүүлж байна. Цувралын дараагийн тоглолт Лос Анжелес Лейкэрс багийн талбайд болох бөгөөд тус тоглолт дөрөвдүгээр сарын 26-ны өглөө 10:00 цагт болно.

Тус тоглолтод Наггетсаас Никола Иокич 27 оноо, 20 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майкл Портер Жуниор 22 оноо, 9 самбар, Жамал Муррэй 20 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис 32 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 26 оноо, 8 самбар, 12 дамжуулалт, 2 хаалт, ДиАнжело Рассел 23 оноо,6 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Орлондо Межик 86-96 Клевлэнд Кавалерс
Филадельфи 76 101-104 Нью-Иорк Никс
Лос Анжелес Лейкэрс 99-101 Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ