Аваргуудын лиг: Реал Мадрид торгуулийн цохилтоор Манчестер Сити клубыг буулгаж авч шөвгийн дөрөвт үлдлээ

Аваргуудын лиг: Реал Мадрид торгуулийн цохилтоор Манчестер Сити клубыг буулгаж авч шөвгийн дөрөвт үлдлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн найман багийн сүүлийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Шөнө болсон хамгийн сонирхолтой тоглолт өнгөрсөн жилийн аварга Английн Манчестер Сити талбайдаа Испаний эзэн хааны Реал Мадрид клубтэй тоглолоо. Өмнөх тоглолт Реалын талбайд болсон бөгөөд 3-3 харьцаагаар тэнцээд байсан юм.

Энэ удаагийн тоглолт эхлээд удаагүй байхад буюу 12 минутад Реалын Бразил тоглогч Родриго тоглолтын харьцааг нээсэн бөгөөд эхний хагас 0-1 харьцаагар Реалын ялалтаар өндөрлөсөн юм. Харин хоёрдугаар үеийн 76 минутад Ситигээс Кевин де Брюйне гоолдож тоог тэнцүүлж үндсэн цаг дуусчээ. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-4 харьцаатай болж нэмэлт цаг сунгасан ч гоол оролгүй дуусч тоглолт өндөрлөжээ. Тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэхээр болж 3-4 харьцаагаар Реал Мадрид хожил байгууллаа.

Улмаар шөвгийн дөрөвт үлдэж Германы Байер Мюнхэн, Боруссия Дортмунд, Испаний Реал Мадрид, Францын Парисын Сен-Жермен багууд үлдээд байна. Шөвгийн дөрвийн тоглолт тавдугаар сарын 1-ний шөнө 03:00 цагт Германы Байрн Мюнхэн талбайдаа Испаний Реал Мадрид клубыг хүлээж авах бол нөгөө тоглолт тавдугаар сарын 2-ны шөнө 03:00 цагт Германы Боруссия Дортмунд талбайдаа Францын Парисын Сен-Жермен клубыг хүлээн авч тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ