Лос Анжелес Лейкэрс хожиж, өнгөрсөн жилийн аварга багтай плэй оффт таарлаа

Лос Анжелес Лейкэрс хожиж, өнгөрсөн жилийн аварга багтай плэй оффт таарлаа

NBA-ын улирлын тоглолтууд дуусч өрнөд плэй оффын 7 байрын төлөөх тоглолтууд боллоо. Тус байрлалын тоглолтууд ганц тоглолтоор шийдэгдэх бөгөөд эхний тоглолт Нью-Орлэйн Паликанс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 110-106 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар өрнөд бүсийн 7-р байраар гарахаар болсон бөгөөд плэй оффт өнгөрсөн жилийн аварга баг Денвер Наггетс багийн талбайд дөрөвдүгээр сарын сарын 21-ний Ням гарагт 08:30 цагт болно тоглохоор болжээ.

Харин хожигдсон Нью-Орлэйн Паликанс баг плэй оффын наймдугаар байрын төлөө Сакермэнто Кингс багтай дөрөвдүгээр сарын 20-ны өглөө 09:30 болно.

Тус тоглолтод Леброн Жеймс 23 оноо, 9 самбар, 9 дамжуулалт, 3 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол ДиАнжело Рассел 21 оноо, 6 дамжуулалт, Энтони Дэвис 20 оноо, 15 самбар, 3 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Заион Уйллиамс 40 оноо, 11 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Брэндон Инграм 11 оноо, сэлгээгээс Трэй Мурфи 12 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Лос Анжелес Лейкэрс 110-106 Нью-Орлэйн Паликанс
Голдэн Стэйт Уорриорс 94-118 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ