“Наполи” өвлийн солилцооны цонхоор Икардиг 60 саяар авах уу

“Наполи” өвлийн солилцооны цонхоор Икардиг 60 саяар авах уу

Италийн “Интер” клубын довтлогч Мауро Икардиг “Наполи” клуб сонирхсон хэвээр байгаа юм. Corriere dello Sport-ийн мэдээлж байгаагаар “Наполи” ирэх нэгдүгээр сард өдгөө 23 настай Аргентин довтлогчийг 60 сая еврогоор авч магадгүй байгаа ажээ.

Икарди өнгөрсөн зун бараг л “Наполи” руу явах дөхсөн.  Гэсэн ч энэ наймаа бүтэлгүй, аравдугаар сарын эхээр “Интер”-тэй 2021 он хүртэл гэрээгээ сунгасан. Гэвч тэрбээр өөрийнхөө намтар номонд “Интер”-ийн хөгжөөн дэмжигчдийн талаар сөрөг зүйл бичсэнээр хэл амны бай болоод байгаа билээ. Тиймээс багаасаа явж магадгүй болчихоод байгаа юм.

Икарди энэ улиралд Италийн Сери А лигт 8 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгчихөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.