Аваргуудын лиг: Арсенал талбайдаа Байерн Мюнхэн клубтэй тэнцлээ

Аваргуудын лиг: Арсенал талбайдаа Байерн Мюнхэн клубтэй тэнцлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн найман багийн тоглолт өнгөрсөн шөнө эхэллээ. Эхний тоглолт Английн Арсенал талбайдаа Германы Байер Мюнхэн клубтэй тоглолоо. Тус тоглолтын эхний хагас гурван гоолтойгоор дуусчээ. Тодруулбал, Арсеналын Букайо Сака тоглолтын салхийг нээж 12 дахь минутад оруулсан бол үүнээс зургаан минутын дараа буюу 18 минутад Байерны Серж Гнабри тэнцүүлжээ. Улмаар Харри Кейн торгуулийн цохилтоор 32 минутад Байерны тэргүүллийг авчирч эхний хагас өндөрлөжээ. 

Харин хоёрдугаар хагаст Арсеналын Леандро Троссард 76 минутад тэнцээний гоолыг оруулж, улмаар тоглолт 2-2 харьцаагаар тэнцэж өндөрлөжээ. Хоёр багийн хариу тоглолт дөрөвдүгээр сарын 18-ны шөнийн 03:00 цагт Германы Байерн Мюнхэн клубын талбайд болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ