“Милан” Ламелагийн төлөө 25 саяыг өгөхөд бэлэн

“Милан” Ламелагийн төлөө 25 саяыг өгөхөд бэлэн

Английн “Тоттенхэм” клубын жигүүрийн тоглогч Эрик Ламелаг Италийн “Рома” клуб сонирхож байсан бол “Милан” дээрээс нь нэмэгджээ. Calciomercatoweb-ийн мэдээлж байгаагаар “Милан” өвлийн солилцоо наймааны цонхоор “Челси”-гийн хагас хамгаалагч Сеск Фабрегас болон Аргентин тоглогч Ламела нарыг авахыг хүсч байгаа аж.

Ламела өөрөө ч Сери А лиг рүү явахад дургүй биш байгаа ч “Тоттенхэм” зөвхөн улирлын төгсгөлд л явуулахыг зөвшөөрч байгаа ажээ. “Милан” түүний төлөө 25 сая евро төлөхөд бэлэн байгаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.