3х3 төрлийн эмэгтэй баг Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

3х3 төрлийн эмэгтэй баг Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Сингапур улсад зохион байгуулагдаж буй FIBA 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд тоглох билээ.

Тэгвэл манай эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Тайваны багтай тоглож 17-10 харьцаагаар хожлоо. Улмаар 2013 оноос хойш анх удаа манай эмэгтэй шигшээ баг медаль хүртэж байгаа бөгөөд манай эрэгтэй шигшээ багтайгаа анх удаа медалийн тавцан дээр зэрэгцэн зогсож байна. 

Манай эмэгтэй баг "C" хэсэгт багтэж эхний тоглолтоо Малайзын багтай хийж 21-4 харьцаагаар цаг дуусахаас өмнө хожсон билээ. Улмаар хэсгийн хоёр дахь тоглолтоо Филлипины багтай тоглож 8-19 харьцаагаар хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар гарчээ. Хасагдах шатанд Хятадын хүчтэй багтай таарсан бөгөөд 20-7 харьцаагаар хожсон ч хагас шигшээд Австралийн багт 6-21 харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө тоглохоор болжээ.

Манай шигшээд О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар багтжээ.

 Нэр

оноо

самбар

1 оноо

2 оноо

Торгуулийн шидэлт

Д.самбар

Х.самбар

1

М.М.Цэрэнлхам

3

7

1/1

1/3

0/1

1

6

5

Б.Ариунцэцэг

5

10

2/3

1/3

1/1

1

9

9

Ө.Индра

6

3

4/6

1/5

0/0

2

1

13

K. О.Хулан

3

5

3/8

0/3

0/2

2

3

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.