Сounter strike тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэл Копенхаген хотод үргэлжилж байгаа бөгөөд "The MongolZ" баг оролцож байна.
The MongolZ дөрөв дэх тоглолтоо Хятадын "Lynn Vision" багтай хийж 2-0 (Ancient 13-8, Anubis 13-6) харьцаагаар хожлоо. Ийнхүү тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ дахин нэг өдөр үргэлжлүүлэхээр болсон бөгөөд гэртээ харих эсвэл дараагийн шатанд шалгарахаа шийдэх сүүлийн тоглолтоо маргааш 20:00 цагаас Бразилын "Legacy" багийн эсрэг тоглоно.
Өмнөх тоглолтуудад Монгол баг Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6, Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар тус тус хожигдсоноор ийнхүү хасагдах шатны тоглолт хийсэн юм. Харин "GamerLegion", "Apeks" багуудад хожигдоод байсан AMKAL ESPORTS манай багтай тоглож 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10) харьцаагаар хожиж 2 хожил, 2 хожигдолтой болж байна.
Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Opening Stage шатанд тоглож буй 16 багаас найм нь "Elimination Stage" шатанд шалгарна. Тус шатанд Европ болон Америк тивийн чансаа өндөр найман баг хүлээж байна.
Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч maaRaa /Монгол/, Багийн ахлагч bLitz /Б.Гарьмагнай/, Тоглогч Techno4K /М.Содбаяр/, AWP-er 910 /Б.Өсөхбаяр/, Тоглогч mzinho /Б.Аюуш/, Тоглогч Senzu /М.Азбаяр/ нар тоглож байна.