The Mongolz Оросын "AMKAL ESPORTS" багийг хожлоо

The Mongolz Оросын

Сounter strike тоглоомын хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэл Копенхаген хотод үргэлжилж байгаа бөгөөд "The MongolZ" баг оролцож байна.

The MongolZ "Opening Stage" шатны гурав дахь тоглолтоо Оросын "AMKAL ESPORTS" багтай хийж 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10) харьцаагаар хожлоо. Ийнхүү тэд тэмцээнээ үргэлжлүүлэхээр болж гуравдугаар сарын 20-ны 20:00 цагаас дөрөв дэх тоглолтоо Хятадын "Lynn Vision" багтай хийнэ.

Өмнөх тоглолтуудад Монгол баг Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6, Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар тус тус хожигдсоноор ийнхүү хасагдах шатны тоглолт хийсэн юм. Харин "GamerLegion", "Apeks" багуудад хожигдоод байсан AMKAL ESPORTS тэмцээнээс хасагдсан эхний баг боллоо.

Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Opening Stage шатанд тоглож буй 16 багаас найм нь "Elimination Stage" шатанд шалгарна. Тус шатанд Европ болон Америк тивийн чансаа өндөр найман баг хүлээж байна.

Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч maaRaa /Монгол/, Багийн ахлагч bLitz /Б.Гарьмагнай/, Тоглогч Techno4K /М.Содбаяр/, AWP-er 910 /Б.Өсөхбаяр/, Тоглогч mzinho /Б.Аюуш/, Тоглогч Senzu /М.Азбаяр/ нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ