“Ювентус” улирлын 7 дахь хожлоо авлаа

“Ювентус” улирлын 7 дахь хожлоо авлаа

Италийн Сери А лигийн 8 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ улирлыг тун ч сайн үргэлжлүүлж байгаа “Ювентус” клуб талбайдаа “Удинезе”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр улирлын 7 дахь хожлоо авч, 21 оноотой боллоо.

Тоглолтын 30 дахь минутад зочдоос Янкто гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин  43, 51 дэх минутад Дибала хоёрыг оруулж, багтаа ялалт авчирчээ.

Энэ тойрогт  Италийн хоёр шилдэг баг болох “Наполи” болон “Рома” клубын тоглолт боллоо. “Наполи”-гийн талбайд болсон энэ тоглолтод “Рома” өрсөлдөгчөө 1:3-аар буулгаж авч, 16 оноотой болсноор хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин “Наполи” 14 оноотой хэвээр үлдлээ.

Тоглолтын 43, 54 дэх минутад Эдин Жеко хоёрыг оруулж, “Рома” тэргүүлж эхэллээ. Мөн тэрбээр энэ тойрогт хоёрыг хийснээр 7 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Тэгвэл 58 дахь минутад “Наполи”-гаас Кулибали гоолдож, тооны харьцааг ойртуулсан. Гэвч 85 дахь минутад Салах гоолдсоноор “Рома” хожжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.