Аваргуудын лиг: Боруссия Дортмунд хожил байгуулж, шөвгийн наймд шалгарлаа

Аваргуудын лиг: Боруссия Дортмунд хожил байгуулж, шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 багийн хариу тоглолтууд болж дууслаа. Өнгөрсөн шөнө Германы Боруссия Дортмунд талбайдаа Нидерландын ПСВ Эйндховен клубийг хүлээн авч тоглож 2-0 харьцаагаар германы клуб хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-1 харьцаагаар Боруссия клуб шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтод салхийг гурав дахь минутад Джейдон Санчо хагалсан бөгөөд эцсийн цэгийг 90+5 минутад Марко Ройс тавьжээ.

Өнгөрсөн шөнийн тоглолтууд болж дууссанаар аваргуудын лигийн шөвгийн найман баг тодорсон бөгөөд үүнээс Английг Арсенал, Манчестер Сити, Испанийн Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид, Германы Байер Мюнхэн, Боруссия Дортмунд, Францын Парисын Сен-Жермен клубыг тодроод байгаа бөгөөд гуравдугаар сарын 16-д шөвгийн найман багийн сугалаа болно.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ