Жош Харт трипл дабл гүйцэтгэж Сиксерсийг хожлоо

Жош Харт трипл дабл гүйцэтгэж Сиксерсийг хожлоо

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Филадельфи 76 багтай энэ улирлын дөрөв дэх тоглолтоо хийлээ. Өмнөх гурван тоглолтын эхний хоёрт нь ялаад байсан ч хэдхэн хоногийн өмнө болсон гурав дахь тоглолтод 79-73 харьцаагаар Никс ялагдал хүлээсэн билээ. Энэ удаагийн тоглолтод харин алдаа гаргалгүй тоглож чадснаар 79-106 харьцаагаар Никс ээлжит ялалт байгуулж чадлаа. Улмаар улирлын 38 дахь хожлоо байгуулж дорнод бүсийн 4-рт эрэмбэлэгдэж байгаа бол Сиксерс 36 хожил, 29 хожигдолтой болж дорнод бүсийн 7-р байрт бичигдэж байна.

Тус тоглолтод Жульс Рендл гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Жош Харт 20 оноо, 19 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлж дөрөв дэх трипл даблиа гүйцэтгэсэн бол Жэйлон Брансон 20 оноо, 9 дамжуулалт, Донти Дивинчензо 16 оноог авчээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд тоглоогүй бөгөөд Кэйли Обри 19 оноо, Тайрис Макси 17 оноо, сэлгээнээс Пол Рийд 14 оноог авсан бөгөөд бусад тоглогчид нь 10-аас доош оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 79-106 Нью-Иорк Никс
Вашингтон Визардс 97-109 Мемфис Гриззлис
Индиана Пэйсэрс 121
-111 Оклахома Сити Тандер
Хьюстон Рокетс 103-101 Сан Антонио Спөрс
Бостон Селтикс 123-107 Юта Жаз
Минносато Тембэрволвис 118-100 Лос Анжелес Клипперс
Милоуки Багс 94-129 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ