ЛА Лейкэрс талбай дээрээ ГС Уорриорс багт хожигдлоо

ЛА Лейкэрс талбай дээрээ ГС Уорриорс багт хожигдлоо

NBA-ын шинэ улирал эхлэхэд 10 хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл улирлын өмнөх тоглолтууд явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн өрнөд бүсийн аварга Голдэн Стэйт Уорриорс баг Лос Анжелес Лейкэрсийн талбай дээр зочлон тоглолоо.

Тоглолтын эхний 74-57 харьцаагаар хожигдож байсан ч сүүлийн хагаст оноог ойртуулж байсан ч 112-107 харьцаагаар Лейкэрс улиралын өмнөх дөрөв дэх ялагдлаа хүлээлээ. Харин Уорриорс дөрвөн хожил нэг хожигдолтой байгаад бөгөөд улирлын өмнө бүх багууд найман тоглолт хийнэ.

Тус тоглолтод Клэй Томпсон 24 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн бол өмнөх тоглолтын гол баатар Макков 13, Кэвин Дурант 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Ник Янг 17 оноогоор тэргүүлсэн бол Жордан Кларксон 15 оноогоор тусалжээ. Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 21-ний өглөө 10,00 цагаас тоглоно

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.