Аваргуудын лиг: Харри Кейн дубл хийж, Байерн шөвгийн наймд шалгарлаа

Аваргуудын лиг: Харри Кейн дубл хийж, Байерн шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн наймд үлдэх багуудын хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Германы алдарт Байерн Мюнхэн талбайдаа Италийн Лацио клубтэй тоглолоо. Өмнөх тоглолт Лациогийн талбайд болж 1-0 харьцаагаар талбайн эзэд хожоод байсан бол хариу тоглолт Байерн талбайдаа 3-0 харьцаагаар бутниргэжээ. Улмаар өмнөх тоглолтын нийлбэр дүнгээр 3-1 харьцаагаар Байерн шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтод Харри Кейн 38 болон 66 минутад гоолдож багаа хожилд хөтөлсөн бол Томас Мюллер эхний үеийн төгсгөлд буюу 45+2 минутад гоолджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ