Өмнөх долоо хоногийн шилдэг тоглогчоор Леброн Жеймс болон Жэйлон Браун нар шалгарчээ

Өмнөх долоо хоногийн шилдэг тоглогчоор Леброн Жеймс болон Жэйлон Браун нар шалгарчээ

NBA-ын улирал 19 дэх долоо хоногийн шилдэг тоглогч нар шалгарлаа. Тодруулбал өрнөд бүсээс өмнөх долоо хоногт 40 мянган оноог авсан Лос Анжелес Лейкэрс багийн тоглогч Леброн Жеймс 30.3 оноо, 4.7 самбар, 8.7 дамжуулалтыг гүйцэтгэсэн бөгөөд баг нь хоёр хожил, нэг хожигдолтой /Лос Анжелес Клипперс, Вашингтон Визардс багуудыг хожиж, Денвер Наггетс багт хожигдсон/ байна.

Харин дорнод бүсээс Бостон Селтикс багийн тоглогч Жэйлон Браун тодорсон бөгөөд 28.3 оноо, 5.3 самбар, 62.3 хувьтай довтолж баг нь гурван хожил, /Филадельфи76, Даллас Мавирекс, Голдэн Стэйт Уорриорс багуудыг хожсон/хожигдол амсаагүй байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ