Энэ жилийн шинэ тоглогчийн шагналд өрсөлдөж байгаа тоглолтод Викторын баг хожлоо

Энэ жилийн шинэ тоглогчийн шагналд өрсөлдөж байгаа тоглолтод Викторын баг хожлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Сан Антонио Спөрс талбайдаа Оклахома Сити Тандер багуудын хооронд боллоо. Тус тоглолт энэ жилийн шинэ тоглогчийн шагналд өрсөлдөж байгаа Спөрсийн Виктор Вэмбанямба болон Тандер Чет Холмгрин нарын хооронд боллоо. Тоглолтын эхний хагасыг талбайн эзэд таван оноогоор тэргүүлсэн ч  гуравдугаар үед онооны зөрүүг хоёр болгож ойртуулав. Гэвч шийдвэрлэх үед Спөрс 12 оноог илүү авснаар 118-132 харьцаагаар улирлын 12 дахь ялалтаа байгууллаа. Харин эсрэг баг нь улирлыг 41 хожил, 18 хожигдолтой болж өрнөд бүсийн 2-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Виктор Вэмбаняма 23 оноо, 13 самбар, 7 дамжуулалт, 2 таслалт, 5 хаалтаар багаа тэргүүлсэн бол Дэвин Вассэл 28 оноо, 9 дамжуулалт, Жереми Сохан 21 оноо, 10 самбар, Трэй Жонс 17 оноо, 6 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Шай Гилжус Александр 31 оноо, 6 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жейлон Уйллиамс 26 оноо, Чет Холмгрин 23 оноо, 7 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 111-99 Шарлот Хорнетс
Юта Жаз 107-115 Орлондо Межик
Атланта Хокс 97-124 Брүүклин Нетс
Голдэн Стэйт Уорриорс 110
-99 Нью-Иорк Никс
Оклахома Сити Тандер 118-132 Сан Антонио Спөрс
Хьюстон Рокетс 105-110 Финикс Санс
Миами Хит 97-103 Денвер Наггетс
Вашингтон Визардс 131-134 Лос Анжелес Лейкэрс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ