Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-д Гуамын шигшээ багийн эсрэг Улаанбаатар хотын UG arena-д тоглож харамсалтайгаар 63-74 харьцаагаар ялагдал хүлээлээ.
Тодруулбал, Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн 2025 оны аварга шалгуулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан билээ. Тус урьдчилсан шатны "С" хэсэгт Хятад, Гуам, Японы шигшээ багтай таарсан Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Гуамын шигшээ багтай хийж 11 онооны зөрүүгээр хожигдож хэсэгтээ хоёр хожигдолтой боллоо. Манай шигшээ С хэсгийн эхний тоглолтоо Хятадын багийн талбайд хийж 80-49 харьцаагаар хожигдсон билээ.
Одоо тэд арваннэгдүгээр сарын 21-ны өдөр Японы эсрэг талбайд очиж тоглох бол гурав хоногийн дараа буюу 24-ний өдөр Хятадын шигшээ багийг өөрийн талбай болох UG arena-д хүлээн авч тоглоно.