Коби Брайнтын хөшөө сүндэрлэлээ

Коби Брайнтын хөшөө сүндэрлэлээ

Лос Анжелес Лэйкерс өнөөдөр Crypto.com цэнгэлдэх (хуучнаар Staples Center)-ийн гадна Коби Брайнтын хөшөөг нээлээ. Тус цэнгэлдэхийн гадна Элгин Бэйлор, Шакил О’Нил, Карим Абдул-Жаббар, Мэжик Жонсон, Жерри Уэст, хөтлөгч Чик Хирн зэрэг одуудын хөшөө сүндэрлэдэг бөгөөд Лэйкерсийн домогт тоглогч Коби Брайнт энэ жагсаалтад нэгдлээ. Мөн энэ хөшөөнөөс гадна дахиад хоёр хөшөөг дурсгал болгон босгох юм байна.  Энэ хөшөө нь түүний 81 оноо /түүний өмнө 1962 онд 100 оноог авсан Вилт Чемберлен бичигддэг/ аваад сэлгээрүү сууж явсан мөчийг сонгон хөшөө болгосон. 

Тэрбээр 20 жил Лос Анжелей Лейкерс багийн төлөө зүтгэсэн бөгөөд NBA-ын таван удаагийн аварга, хоёр удаагийн финалын MVP нь түүний NBA-д гайхалтай сагсчинг илэрхийлэх бөгөөд мөн түүний пүүзнүүд болох Nike брэндийн 11 Кобигийн пүүзний каталог нь NBA-д алдартай хэвээр байна.

Өнөөдөр буюу 2024 оны 8-р сарын 2 өдөр буюу пүрэв гарагт нээлтээ хийсэн Кобигийн хөшөө нь түүнтэй холбоотой тоон зүйд зориулж сонгосон өдөр юм. Тодруулбал, NBA-д найм болон 24 дугаарын өмсгөлтэйгөөр талбайд тоглодог байсан бөгөөд хоёр дугаарыг илэрхийлдэг. түүний охин Жижид хүндэтгэл үзүүлдэг. Коби, Жианна Брайант нар 2020 оны 1-р сард нисдэг тэрэгний ослоор эмгэнэлтэйгээр амиа алдсан билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ