Клипперс 22 оноог дараалж авч, Нетсийг хожлоо

Клипперс 22 оноог дараалж авч, Нетсийг хожлоо

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Брүүклин Нетс багийг хүлээн авч тоглолоо. Хоёр багийн энэ улирлын хоёр дахь буюу сүүлийн тоглолт бөгөөд эхний тоглолтод Нетс хожоод байсан. Энэ удаагийн тоглолтод эхний гурван үе тааруухан тоглож 16 оноогоор хожигдож байсан Клипперс шийдвэрлэх үеийн сүүлийн таван минутад 22 оноог дараалж авч 114-125 харьцаагаар улирлын 27 дахь хожлоо байгууллаа. Тэд өрнөд бүсийн дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа бол Нетс 17 хожил, 25 хожигдолтой болж дорнод бүсийн 11-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жеймс Харден 24 оноо, 5 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кавай Леонард 21 оноо, Пол Жорж 23 оноо, сэлгээнээс Рассел Уэстбрүүк 23 оноо, 9 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Майкл Бриджис 26 оноо, 6 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Кэм Томс 20 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 114-125 Лос Анжелес Клипперс
Миами Хит 87-105 Орлондо Межик
Денвер Наггетс 113
-104 Вашингтон Визардс
Бостон Селтикс 116-107 Хьюстон Рокетс
Индиана Пэйсэрс 110-117 Финикс Санс
Портлэнд Трэйл Блэйзэр 110-134 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ