Н.Баяраа буудлага спортын гурав дахь олимпийн эрхийг авлаа

Н.Баяраа буудлага спортын гурав дахь олимпийн эрхийг авлаа

Индонезийн Жакарта хотноо энэ сарын 5-18 -нд болж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ( Олимпийн эрх олгох) эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 44 тамирчин цэц сорьсноос манай Нянтайн БАЯРАА 583 ( суугаагаас 194, хэвтээгээс 197, босоо байдлаас 192 оноо) оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч "Парис 2024" олимпийн эрхээ хүртлээ.

Ийнхүү ирэх зун Францад болох зуны Олимпийн наадамд одоогийн байдлаар Монголын гурван буудагч ( О.Есүгэн, Э.Даваахүү , Н.Баяраа) цэц сорих нь тодорхой болоод байна.

Н.Баяраа удахгүй медалийн төлөө өрсөлдөхөөр шигшээ буудлагад галын шугаманд зогсоно.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ