Миами Хит ээлжит хожлоо байгууллаа

Миами Хит ээлжит хожлоо байгууллаа

NBA-ын шинэ улирал эхлэхэд 14 хоног үлдээд байгаа бөгөөд улиралын өмнөх тоглолтууд явагдаж байна. Миами Хит баг талбай дээрээ Жереми Лин тэргүүтэй Бруклин Нетс багтай тоглолоо.

Эхний хагаст 59-55 харьцаагаар илүүрхэж Нетс тэргүүлж байсан бол гуравдугаар үед Хитчүүл эсрэг багаасаа 21 оноог илүү авч,17 оноогоор илүү дуусгасан юм. Шийдвэрлэх үед оноог ойртуулж чадахгүй явсаар 100-121 харьцаагаар  улиралын өмнөх хоёр дахь ялалтаа байгууллаа.

Тус тоглолтод Хассан Уайтсайд 21 оноо, 14  самбараас бөмбөг авч, нэг хаалтыг хийж багаа тэргүүлсэн бол Горан Драгич 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Жереми Лин 16 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.