Ш.Энхийн-Од маань 18 оноо авч багаа хожилд хөтөллөө

Ш.Энхийн-Од маань 18 оноо авч багаа хожилд хөтөллөө

NBA-ийн талбайд хөл тавих зорилготой яваа гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “NCAA”-ийн сагсан бөмбөгийн 2023-2024 оны улиралд Сан Францискогийн их сургуулийн “Донс” багт хүчин зүтгэж байгаа билээ

Донс баг нь 15 оноогоор дутуу явж эхлэлийг маш муу хийсэн ч Майкийн  холын зайны шидэлт, гарын үсэг болсон дундын зайн шидэлтүүдээ унагаж NCAA-ийн замнал дахь хамгийн өндөр 18 оноогоо авлаа. Мөн 3 самбар, 2 дамжуулалт, 1 таслалт, 1 бөмбөг алдалт, 2 алдаа гүйцэтгэж баг нь 59-62 харьцаагаар Сиэтл Редхокс багийг талбайдаа хожлоо.

Тоглолтын x-factor оор Малик Томасыг нэрлэх учиртай. Самбарт маш сайн үсэрч, сүүлд хэрэгтэй чөлөөт шидэлтүүдийг хийж үр нөлөөгөө үзүүллээ. Өндөр залуу Марковецки ч гэсэн Мобогийн оронд тунчиг давгүй тоглолоо!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.