"Нисдэг" Зак Лавин 30 оноог авсан ч баг нь хожигдлоо

NBA-ын шинэ улирал эхлэхэд 15 хоног үлдээд байгаа бөгөөд улиралын өмнөх тоглолтууд явагдаж байна. Энэ жил Жереми Линтэй гэрээ сунгаагүй Шарлот Хорнетс өнөөдөр Минносато Тембэруолвзтой тоглолоо.

Тоглолтын эхний үед 25-15 харьцаагаар Шарлот хожигдож байсан ч сүүлийн гурван үед оноогоо нөхөж чадсанаар 86-98 харьцаагаар улиралын өмнөх тоглолтын эхний хожлоо байгууллаа.

Тус тоглолтод сэлгээнээс Жереми Ламп 16 оноог авч багаа тэргүүлсэн бол Кемба Уолкер 15 оноо, Никола Батум 13 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Зак Лавин 30 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн ч бусад тоглогчид нь тааруухан тоглож хожигдлоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.